Хяналт, мониторингийн ажилтан

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн үйл ажиллагааны зохистой, үр ашигтай байдал, санхүүгийн тайлагналын үнэн зөв, бодитой байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангасан байдал зэрэгт хяналт тавих, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
  • Компанийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж хэрэгжүүлэх, тайлагнах;
  • Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг үр дүнтэй гүйцэтгэх
  • Сар бүр тодорхойлсон үйл ажиллагаанд мониторинг хийх, зөрчлийг илрүүлэх, сайжруулах зөвлөмж өгөх, зөвлөмжийн хэрэгжилтийг тооцох, дүгнэх

Тавигдах шаардлага:

  • Математик загварчлал, эконометрик, статистик, санхүүгийн удирдлагын бакалавр, түүнээс дээш боловсролтой
  • Эрсдэлийн удирдлагын талаар онолын мэдлэгтэй, олон улсын стандарт, зөвлөмж, сүүлийн үеийн чиг хандлагуудыг судалж мэдсэн
  • Мэргэжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах өндөр чадвартай
  • Хэрэгцээтэй мэдээллийг хайх, олж авах, боловсруулах чадвартай
  • Шударга байдал, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахих