Чанарын удирдлагын тогтолцоо

Чанарын удирдлагын тогтолцоо (ISO 9001:2015)
Энэхүү тогтолцоо нь байгууллагын дотор чанарын удирдлагыг бий болгоход зориулсан тогтолцоо бөгөөд байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын зохих суурь бий болох тул байгууллагын хувьд стратегийн шийдвэр байдаг. Олон улсын энэхүү чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дараах үр ашгийг хүртэх боломжтой.

Үүнд:

  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй нийлүүлэх
  • Хууль эрх зүй болон бусад зохицуулагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцэх
  • Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудаа үнэлэх
  • Сонирхогч талуудын хэрэгцээ шаардлагад нийцэх

Манай компанийн хувьд ISO 9001:2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог 2018 онд олон улсын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг IRCLASS SYSTEMS SOLUTIONS PRIVATE LIMITED компанитай хамтран банк бус санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлсэн ба энэ жил 3 дахь жилдээ дараалан баталгаажуулах аудитаа амжилттай хийлгээд байна.

Чанарын бодлого
Бид Монгол Улсын хууль тогтоомж, компанийн алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлж, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэж, чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулан, мэргэжлийн ёс зүйг дээдэлсэн, салбартаа тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллага байна.