Xүний нөөцийн бодлого

”Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох зорилгоор ажилтны тасралтгүй суралцах, өсөж хөгжих эрмэлзлийг идэвхтэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох таатай нөхцөлийг олгодог.

Бид манлайллыг
дэмждэг
Ажилтан бүрт ажил үйлс, мэргэжил чадвар, үйл хөдлөлөөрөө манлайлах боломжийг бий болгодог.
Бид
дэмждэг
Шинэ оновчтой санаа, санаачлагыг урамшуулж, ажил хэрэг болгохыг дэмжин ажилладаг
Бид
урамшуулдаг
Зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшууллын системийг хэрэгжүүлж, ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадварыг үнэлдэг.
Бид ёс зүйг
эрхэмлэдэг
Бид Бизнесийн болон Харилцааны ёс зүйг эрхэмлэн дээдэлж, “Байгууллагын ёс зүйн дүрэм” –ийг баримтлан хэрэгжүүлдэг.
Бид
хөгжүүлдэг
Бид мэргэжлийн болон хувийн ур чадвараа хөгжүүлэх сургалт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ажилтан бүрт мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг олгодог.
Биднийг сонгох шалтгаан
Бид харилцааг
эрхэмлэдэг
Бид бусдыг сонсох, хүндэтгэлтэй харилцааг өдөр тутамдаа баримталдаг.
Бид хөрвөх
чадварыг хүндэлдэг
Бид бизнесийн олон чиглэлд хөрвөн ажиллах боломжийг олгодог.
Бид бүтээмжийг
бий болгодог
Бид шууд ашиг нэмэгдүүлэхэд бус харин бүтээмж, чанарыг өсгөх замаар ашгийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг
Бид оролцоог
эрхэмлэдэг
Бид дотоод менежментийн шийдвэр гаргалтад ажилтан бүрийн оролцоо, саналыг дэмжин ажилладаг.
Бид дэвших
боломжийг олгодог
Ажилтан бүрт албан тушаал ахиж дэвших карьер хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг.
Сонгон шалгаруулалтын үйл явц

Бид Сонгон шалгаруулалтыг Нээлттэй, Ил тод, Шударга явуулах зарчмыг баримталж, Байгууллагын Үнэт зүйл, Баримтлах зарчмыг эрхэм болгодог.

Анкет бөглөх
Анкетын сонгон шалгаруулалт
Анхан шатны ярилцлага
Мэргэжлийн ур чадварын шалгаруулалт
Хоёр дахь шатны ярилцлага
Ажилд авах шийдвэр гаргах
Нээлттэй ажлын байр
Анкет бөглөх
    • 2023.02.10 / 2023.03.03
      88008805
      battuul.j@omz.mn

    Гүйцэтгэх үндсэн үүрэг

    • Компанийн зээлийн бодлогын хүрээнд салбарын бизнес төлөвлөгөөний зорилтыг хангах, зээлийн борлуулалтыг өсгөх замаар багцын тогтвортой өсөлтийг ханган, эрсдэлийг боломжит бага түвшинд барьж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, зах зээлд эзлэх байр суурийг өргөжүүлж бэхжүүлэх
    • Салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, салбарын ажилтнуудыг чадваржуулах, хяналт тавих
    • Салбарын тайлан мэдээг боловсруулах, шинжлэх, дүгнэх, тайлагнах
    • Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлэх,
    • Үйл ажиллагааны дүрэм, журам зааврыг сайжруулан, боловсруулах.

    Тавигдах шаардлага

    • Бизнесийн удирдлага, банк, санхүү эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
    • Банк, санхүүгийн салбарт 5, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
    • Банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй
    • Хэрэглээний програм хангамжийг ахисан түвшинд эзэмшсэн
    • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
    • Удирдан зохион байгуулах, баг хамт олныг чиглүүлэн сэдэлжүүлэх,
    • Төлөвлөгөө тайлан боловсруулах, илтгэх, тайлагнах,
    • Хараат бус, бие даасан шийдвэр гаргах.
    • Мэргэжлийн болон бизнесийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг,
    • Үр дүнтэй харилцаа холбоо тогтоох чадвартай, харилцааны соёлтой
    • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай
    • Ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай, үнэнч шударга
    Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Сөүл Плаза 401 тоот
    • 2023.02.10 / 2023.03.10
      88008805
      battuul.j@omz.mn

    Гүйцэтгэх үндсэн үүрэг

    • Цахим зээлийн борлуулалтыг идэвхжүүлэх
    • Чанартай зээлийн багц бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах, төлөвлөх
    • Мэдээ тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх
    • Салбарыг төлөөлж гэрээт байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх
    • Салбарын өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах

    Тавигдах шаардлага

    • Банк, санхүүгийн салбарт 3-с дээш, удирдах түвшинд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай
    • Банк санхүү нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • Хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжийн дундаас дээш мэдлэгтэй
    • Мэдээ тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх
    • Тодорхой тооны баг удирдаж байсан туршлагатай байх
    • Мэдээлэл технологи, технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний талаар тодорхой мэдлэгтэй байх
    • Байгууллагыг төлөөлж гэрээ, хэлцэл хийх, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн аливаа үйл ажиллагаанд оролцох албан харилцааны чадвартай байх
    Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Сөүл Плаза 401 тоот
    • 2023.02.10 / 2023.03.10
      88008805
      battuul.j@omz.mn

    Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    • Компанийн үйл ажиллагааны зохистой, үр ашигтай байдал, санхүүгийн тайлагналын үнэн зөв, бодитой байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангасан байдал зэрэгт хяналт тавих, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
    • Компанийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж хэрэгжүүлэх, тайлагнах;
    • Төлөвлөгөөт хяналт, шалгалтыг үр дүнтэй гүйцэтгэх
    • Сар бүр тодорхойлсон үйл ажиллагаанд мониторинг хийх, зөрчлийг илрүүлэх, сайжруулах зөвлөмж өгөх, зөвлөмжийн хэрэгжилтийг тооцох, дүгнэх

    Тавигдах шаардлага:

    • Математик загварчлал, эконометрик, статистик, санхүүгийн удирдлагын бакалавр, түүнээс дээш боловсролтой
    • Эрсдэлийн удирдлагын талаар онолын мэдлэгтэй, олон улсын стандарт, зөвлөмж, сүүлийн үеийн чиг хандлагуудыг судалж мэдсэн
    • Мэргэжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах өндөр чадвартай
    • Хэрэгцээтэй мэдээллийг хайх, олж авах, боловсруулах чадвартай
    • Шударга байдал, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахих

     

    Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Сөүл Плаза 401 тоот
    • 2023.02.13 / 2023.03.10
      88008805
      battuul.j@omz.mn

    Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    • Компанийн хүний нөөцийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, дүрэм журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг үйл ажиллагаанд нэвтрүүлж,хэрэгжүүлэх, хяналт тавих, сайжруулах
    • Хүний нөөцийн үйл ажиллагааны сар, жилийн төлөвлөгөө, тайланг боловсруулах, компанийн стратеги, бизнес төлөвлөгөө гаргахад чиг үүргийн хүрээнд оролцох, биелэлтийг хангаж ажиллах, бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг улирал, жилээр гаргах, тайлагнах
    • Ажлын байрны тодорхойлолтод заасан буса чиг үүргийн хүрээнд ажиллах

    Тавигдах шаардлага:

    • Бизнес удирдлага, Хүний нөөц, Менежментийн чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
    • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
    • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
    • Оффисын болон Хүний нөөцийн удирдлагын программ дээр ажиллах чадвартай
    • Тайлан мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
    • Тайлагнах, илтгэх ур чадвартай
    • Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай
    • Ажилтныг сургах, чиглүүлэх ур чадвартай
    • Манлайлах, удирдан зохион байгуулах
    • Асуудлыг шийдвэрлэх, шийдлийг олох, хэрэгжүүлэх
    • Багаар ажиллах
    • Ёс зүйтэй, харилцааны соёлтой
    • Санаачлагатай, ачаалал даах
    • Эерэг, өөдрөг үзэл баримтлалтай, өөрчлөлтийг эерэгээр хүлээн авах, нийцэх
    Сүхбаатар дүүрэг, 3 хороо, Сөүлийн гудамж Сөүл Плаза 401 тоот