ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНАА

Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтган, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой байдлыг эрхэмлэн, санхүүгийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчдынхаа талархлыг хүлээсэн хариуцлагатай байгууллага болно гэсэн эрхэм зорилго тавьж түүндээ хүрэхээр хичээн ажиллаж, алхам алхмаар өсөж дэвжин, амжилтыг санхүүжүүлнэ уриатайгаар харилцагч нартаа тусалж, зөвлөж ирлээ.

Очир Ундраа ОМЗ ББСБ нь байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл давхардсан тоогоор 17900 гаруй харилцагчдад 210 гаруй тэрбум төгрөгийн зээл олгож, энэхүү санхүүжилтээр дамжуулан 3500 гаруй ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлжээ.

Мөн бид өнгөрсөн хугацаанд өөрийн хөрөнгөөрөө жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтот төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна 2018 онд банк бус санхүүгийн салбарт чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага болж харилцагч түншүүддээ чанартай үйлчилгээ, сэтгэл ханамжийг бий болгоход анхааран ажилласаар байна.

Өнгөрсөн хугацаанд та бидний хамтын ажиллагаа, хамт олны нэгдмэл нэг зорилгын үр дүнд бид санхүүгийн өсөлтөө тогтвортой хадгалан, үйл ажиллагаагаа жил бүр өргөжүүлж, салбар нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэн тэлсээр байна. Бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, бидний амжилтыг бүтээлцэж ирсэн, бүтээлцэж яваа харилцагч, түншүүд болон нийт ажилтнууддаа баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд, угтан тосож буй амжилт бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулахын ерөөл өргөе.

Биднийг зорин ирсэн ажил хэрэгч хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Таныг хүндэтгэсэн: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЦОГТГЭРЭЛ