Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтган, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой байдлыг эрхэмлэн, санхүүгийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчдынхаа талархлыг хүлээсэн хариуцлагатай байгууллага болно гэсэн эрхэм зорилго тавьж түүндээ хүрэхээр хичээн ажиллаж, алхам алхмаар өсөж дэвжин, амжилтыг санхүүжүүлнэ уриатайгаар харилцагч нартаа тусалж, зөвлөж ирлээ.
Очир Ундраа ОМЗ ББСБ нь байгуулагдсан цагаасаа эхлэн одоог хүртэл давхардсан тоогоор 17900 гаруй харилцагчдад 210 гаруй тэрбум төгрөгийн зээл олгож, энэхүү санхүүжилтээр дамжуулан 3500 гаруй ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлжээ.
Мөн бид өнгөрсөн хугацаанд өөрийн хөрөнгөөрөө жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтот төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна 2018 онд банк бус санхүүгийн салбарт чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага болж харилцагч түншүүддээ чанартай үйлчилгээ, сэтгэл ханамжийг бий болгоход анхааран ажилласаар байна.
Өнгөрсөн хугацаанд та бидний хамтын ажиллагаа, хамт олны нэгдмэл нэг зорилгын үр дүнд бид санхүүгийн өсөлтөө тогтвортой хадгалан, үйл ажиллагаагаа жил бүр өргөжүүлж, салбар нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэн тэлсээр байна. Бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, бидний амжилтыг бүтээлцэж ирсэн, бүтээлцэж яваа харилцагч, түншүүд болон нийт ажилтнууддаа баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд, угтан тосож буй амжилт бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулахын ерөөл өргөе.
Биднийг зорин ирсэн ажил хэрэгч хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Очир Ундраа ОМЗ ББСБ -ын 10 жилийн ойг тохиолдуулан Очир Ундраа Групп компанийн ажилтнуудынхаа бяцхан үрсийн дунд 3 дахь жилдээ Бүтээлч үрс сэдвийн хүрээнд 2 насны ангилалд зохион байгуулагдсан гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөө.
Монголын үндэсний сар шинийн баярыг угтан жил бүр зохион байгуулдаг ахмад харилцагчиддаа хүндэтгэл үзүүлэх уламжлалт арга хэмжээ 2017 оны 02 сарын 18-ны өдөр Кемпенски Хаан зочид буудлын ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгууллагдаж, манай хамт олны зүгээс ахмад буурлууддаа талархан, ирж буй тахиа жилд ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөж гарын бэлэг гардууллаа.
МББСБХ-ны “Шилжин явах цомын төлөөх” 2017 оны Сагсан бөмбөгийн тэмцээнийг Очир Ундраа ОМЗ ББСБ-ын хамт олон амжилттай зохион байгууллаа. Тэмцээн 2017.05.13-14 ний өдрүүдэд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдан, 15, эмэгтэй 7 баг оролцож хурд хүч авхаалж самбаагааа сорьж шилдэгүүдээ тодрууллаа.
Гал ус, ой хээрийн түймэр, гамшиг зовлонгийн өөдөөс халуун амиа хайрлахгүй тэмцэж яваа онцгой байдлынхан, сайн дураараа дэмжлэг үзүүлж буй эх оронч залуучууддаа амжилт хүсч “Очир Ундраа” ОМЗ ББСБ-ын хамт олон өөрсдийн хувь нэмрээ оруулав.
Байгаль орчноо хамгаалах, ил задгай хог хаягдлыг цэвэрлэх зорилготой #ХогBucketChallenge аянд манай хамт олон “Эрүүл хөрс Эх дэлхий” уриан доор нэгдэж, амралтын нэг өдрөө нийгмийн сайн сайханд зориуллаа.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа боловсрол хөгжлийг дэмжих зорилгоор МББСБХолбооноос зохион байгуулагддаг 1000 цүнх challenge аянд 2 жил дараалан ивээн тэтгэгч байгууллагаар оролцлоо. Монголын гэрэлт ирээдүй оюунлаг байг.
Очир Ундраа ОМЗ ББСБ-ын Эрдэнэт хотын салбар Орхон аймгийн нийгмийн халамж үйлчилгээний төвтэй хамтран амьжиргааны түвшин доогуур, айл өрхүүдийг сонгон бяцхан дүү нартаа иж бүрэн хичээлийн хэрэглэлтэй цүнх бэлэглэн сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд итгэл найдвар өгөх зорилгоор зохион байгуулагдсан Итгэл, Найдвар, Боломж Улаанбаатар 2017 бүх нийтийн марафон гүйлтэд 3 дахь жилдээ амжилттай оролцлоо. Бусдын төлөө зориулсан үйлс бүхэн утга төгөлдөр
Ногоон орчныг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах Үндэсний мод тарих өдөрт нэгдэн жил бүр мод тарьж байна. Тус ажлын хүрээнд БЗД-ийн алслагдсан хороонд байрлах 199-р цэцэрлэгт шар хуайс болон бургасны мод шинээр тарьсан.