Цахим зээлийн салбарын захирал

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн зээлийн бодлогын хүрээнд цахим зээлийн салбарын бизнес төлөвлөгөөний зорилтыг хангах, зээлийн багцын тогтвортой өсөлтийг ханган, эрсдэлийг боломжит бага түвшинд барьж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, зах зээлд эзлэх байр суурийг өргөжүүлж бэхжүүлэх
  • Цахим зээлийн салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, чадваржуулах, хяналт тавих,
  • Цахим зээлийн үйл ажиллагааны тайлан мэдээг боловсруулах, шинжлэх, тайлагнах
  • Технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, санаачлан хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, банк, санхүү эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банк, санхүүгийн салбарт 5, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны талаар өргөн мэдлэгтэй
  • Хэрэглээний програм хангамжийг ахисан түвшинд эзэмшсэн
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Технологид суурилсан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, удирдах баг ахлаж байсан бол давуу тал болно.