БҮТЭЭЛЧ ҮРС ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Очир Ундраа Групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Очир Ундраа ОМЗ ББСБ-аас 5 дахь жилдээ “Бүтээлч үрс-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж буй гар зураг болон зохион бичлэгийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Уралдаанд нийт 100 гаруй хүүхэд оролцон оюун ухаан, ур чадвар, бүтээлч чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Нийт бүтээлээ ирүүлсэн хүүхдүүддээ баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.
Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсдээ “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийн баярын мэнд хүргэе.