ХАМТ ОЛНООРОО 199 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ МОД ТАРЬЛАА.

Очир Ундраа ОМЗ ББСБ-ын хамт олон 2015 оны 05 сарын 16-ны өдөр эх орныхоо ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх их үйлсэд гар бие оролцон Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 199 дүгээр цэцэрлэгт чацаргана болон хуйлсны мод тарьлаа.
Бид жил бүрийн хавар, намар зохион байгууллагддаг үндэсний мод тарих өдрүүдэд идэвхтэй орлцсоор ирсэн ба цаашид ч байгаль орчин, нийгэмд ээлтэй зөв хандлагыг төлөвшүүлэх олон талт ажилуудыг зохион байгуулж, авч хэрэгжүүлэх болно.