• Нүүр хуудас
  • Мэдээ
  • БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН САНТАЙ ХАМТРАН “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА- 2” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН САНТАЙ ХАМТРАН “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА- 2” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран “Тогтвортой амьжиргаа- 2” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-II” төслийн Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран нийт 404,6 сая  төгрөгийг Улаанбаатар хотын  ядуу, бага дунд орлоготой иргэн, өрх, жижиг бизнес эрхэлдэг хувь хүн болон өрхийн амжиргааны орлого бий болгох үйл ажиллагааг дэмжиж, орлогыг нэмэгдүүлж чадавхийг нь дээшлүүлэх зорилгоор Баянгол болон Сүхбаатар дүүрэгт амьдардаг, эсвэл уг дүүргүүдэд үйл ажиллагаа бизнес эрхэлдэг нийт 20 иргэн, бизнес эрхлэгчдэд зээл олгосон. Эдгээр зээлээр дамжуулан 100 гаруй ажлын байр шинээр бий болгосон нь ядуурлыг бууруулах, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан ажил боллоо. Үүний Баянгол дүүрэгт 271,3 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт 133,3 сая төгрөг, 373,3 сая төгрөгийг бизнесийн зориулалтаар, 31,3 сая төгрөгийг хэрэглээний зориулалтаар олгосон.

Энэхүү төслийн зээлийн зорилтот бүлэг нь:

  • Хувиараа жижиг үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, өрхүүд(гар урлал хийдэг, оёдол хийдэг, модоор гэр гэрийн тавилга урлаж хийдэг  гэх мэт өөрсдөө өөрийн ур чадвар баялаг хийж бүтээдэг)
  • Автомашинаар үйлчилгээ эрхэлж өрхийн амжиргаагаа залгуулдаг хувиараа такси-үйлчилгээ эрхэлдэг иргэд юм.