АХМАД ХАРИЛЦАГЧИДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монголын үндэсний сар шинийн баярыг угтан жил бүр зохион байгуулдаг ахмад харилцагчиддаа хүндэтгэл үзүүлэх уламжлалт арга хэмжээ 2016 оны 01 сарын 30-ны өдөр Кемпенски Хаан зочид буудлын ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд  Очир Ундраа ОМЗ ББСБ –аас олон жилийн турш итгэлцлийн үйлчилгээгээр хамтарч ажилласан харилцагч азай буурлууд хүрэлцэн ирсэн бөгөөд бидний хонин жилийн амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн ярилцлаа.

Манай хамт олны зүгээс ахмад буурлууддаа талархан, ирж буй бичин жилд ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөж гарын бэлэг гардууллаа.  Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагч та бүхэндээ баярлалаа.