Уламжлалт гар зургийн уралдаан 3 дахь жилдээ.

  • 2020-06-20

Очир Ундраа ОМЗ ББСБ -ын 10 жилийн ойг тохиолдуулан Очир Ундраа Групп компанийн ажилтнуудынхаа бяцхан үрсийн дунд 3 дахь жилдээ Бүтээлч үрс сэдвийн хүрээнд 2 насны ангилалд зохион байгуулагдсан гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөө.

Тус уралдаанд нийт 57 хүүхдийн бүтээл хүрэлцэн ирсэн бөгөөд бүтээлийн чанар чансаа илүү сайжирч, хүүхдүүдийн ур чадвар жил бүр өсөн нэмэгдэж байгаад баяртай байна.

Нийт бүтээлээ ирүүлсэн бяцхан үрсдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.