СТАНДАРТААР БАТАЛГААЖСАН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

“Очир Ундраа ОМЗ” ББСБ нь үүсгэн байгуулагдсан 10 жилийнхээ ойн босгон дээр чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг бизнесийн болон хэрэглээний зээлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн салбартаа анхдагч байгууллага болж, “IRCLASS systems and solutions private limited” олон улсын баталгаажуулалтын байгууллагаас батламжаа гардан авлаа.

ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдсанаар өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан арвин туршлагаа мэдлэг болгон үлдээх, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулах, харилцагчдад хүргэх үнэ цэнийг нэмэгдүүлэх бодит алхам болж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Үндэсний 100% хөрөнгө оруулалттай “Очир Ундраа ОМЗ” ББСБ нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүртээмжтэй санхүүгийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, хөрөнгө оруулагч, түнш байгууллагуудынхаа хариуцлагатай, итгэл даасан хамтрагч нь байхыг зорин, “Амжилтыг санхүүжүүлнэ” уриан дор үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.