• Нүүр хуудас
  • Мэдээ
  • МОНГОЛ ШОШГО БИЧИЛ ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ.

МОНГОЛ ШОШГО БИЧИЛ ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЗАХ ЗЭЭЛД ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ.

Бид тасралтгүй суралцах, өсөж хөгжих зорилго бүхий иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх замаар Оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор барьцаагүй, сургалтын зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүллээ.

Зээлийн бүтээгдэхүүний давуу тал:

  • “Эрдмийн ундраа” зээл нь барьцаа хөрөнгө шаардахгүй бөгөөд зөвхөн итгэл, зүтгэл, зорилгод тулгуурласан зээлийн бүтээгдэхүүн юм.
  • Бид “Эрдмийн ундраа” зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан хүүхэд залуус анхан шатны санхүүгийн мэдлэг, соёл, зөв дадал төлөвшлийг олгоно.
  • Бид зээлийн эргэн төлөлтийн зүй зохистой бодлогыг баримтлан хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь таныг эрсдэлээс хамгаалах бодит алхам юм.
  • Бид Монгол улсад сургалтын үйл ажиллагаа явуулж буй шилдэг байгууллагуудыг сонгон “Гэрээ” байгуулдаг бөгөөд энэ нь таны чанартай, үнэлэмжтэй, мэргэшсэн мэргэжилтэй болох гарцыг тодорхойлж амжилтанд хүрэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Бид харилцагчийнхаа найдвартай урт хугацаан санхүүгийн зөвлөх, түнш байна.
  • Бид санхүүгийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн туршлагатай хамт олон бөгөөд таны санхүүгийн хэрэгцээ шаардлага, боломжийг зөв тодорхойлно.

Дэлгэрэнгүй мэдээллийг бүтээгдэхүүн үйлчилгээ цэснээс авна уу!