1000 ЦҮНХ БА 1000 ХҮҮХДИЙН ИНЭЭД

Очир Ундраа ОМЗ ББСБ “1000цүнх challange” аянд нэгдлээ.

Монголын Банк бус Санхүүгийн Байгуулагуудын Холбоо гишүүн ББСБ-уудтайгаа хамтран “1000цүнх challange” аяныг 08-р сарын 25ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Тус аянд хотын захын дүүрэг хороодын амжиргааны түвшнээс доогуур орлоготой, амьдралын боломж тааруу айл өрхийн 6-12насны 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэв.

Эдийн засгийн ихээхэн хямралтай энэ хүнд үед нэг ч гэсэн гэр бүлийн ачаанаас хөнгөлсөндөө бид бүхэн баяртай байна.
Энхрий бяцхан үрс минь сэтгэл амар хичээлдээ шамдан суралцах болтугай.