• Нүүр хуудас
  • Мэдээ
  • ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖСЭН ИТГЭЛИЙН ГАР ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ШИНЭЭР ГАРГАЛАА.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖСЭН ИТГЭЛИЙН ГАР ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ШИНЭЭР ГАРГАЛАА.

Жижиг дунд бизнес эрхлэгч, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд цогц системтэй, хүртээмжтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар тогтвортой бизнесийн үйл ажиллагаа, өрхийн амжиргааны төвшинг нэмэгдүүлэхэд оршино.

Уриа: Өнгөлөг өрх, Үндэсний бахархал

Зээлийн бүтээгдэхүүний давуу тал:

  • “Итгэлийн гар” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй зээл нь барьцаа хөрөнгө шаардахгүй бөгөөд зөвхөн итгэлд тулгуурласан жижиг дунд бизнесийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн юм.
  • Бизнесийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болохуйц ( хүү бага, хугацаа урт, барьцаагүй, ) хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ
  • Бид бизнесийн удирдлагын санхүү, менежмент, маркетингийн чиглэлээр үнэ төлбөргүй цогц системтэй сургалтад хамруулж таны найдвартай урт хугацааны санхүүгийн зөвлөх, түнш байна.
  • Бид таны бизнесийн онцлогоос шалтгаалан зээлийн эргэн төлөлтийн уяан хатан бодлогыг баримтална. ( Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлөлтөөс 6 сарын хугацаанд чөлөөлөгдөх боломжтой.)
  • Бид харилцагчдынхаа хоорондын харилцаа холбооны гүүр болж харилцан хамаарал бүхий бизнес эрхэлдэг харилцагч нарын түншийн харилцааг өргөжүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтын сувгийг хамтран өргөжүүлнэ.
  • Бид зээлийн эргэн төлөлтийн зүй зохистой бодлогыг баримтлан хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь таныг эрсдэлээс хамгаалах бодит алхам юм.
  • Бид санхүүгийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн туршлагатай хамт олон бөгөөд таны санхүүгийн хэрэгцээ шаардлага, боломжийг зөв тодорхойлно.

Дэлгэрэнгүй мэдээллийг бүтээгдэхүүн үйлчилгээ цэснээс авна уу!