Очир Ундраа Групп нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүү гэсэн салбаруудад худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх компаниудын нэг юм. Манай байгууллага 2000 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд бидний бизнесийн ололт, амжилтуудын гол үндэс болсон нийт 900 гаруй ажилтнуудынхаа хамтын итгэл, сэтгэл, зүтгэл дээр түшиглэн өдгөө 12 салбар компанийн бүрэлдэхүүнтэйгээр өргөжин тэлж, хөгжин дэвшээд байна.
Бид өнөөгийн болоод хэтийн хөгжил дэвшил, сайн сайхан байдлын төлөөх итгэл үнэмшил, үнэт зүйлсээрээ нэгдэж, хийж бүтээх хүсэл тэмүүлэл, эрч хүч, урам зоригоор жигүүрлэсэн, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, туршлагатай хамт олноороо дамжуулан оновчтой удирдлага, зохион байгуулалт, шилдэг техник технологи ашиглалтыг хослуулсан өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй, чанартай, найдвартай, хариуцлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бизнесийн салбарууд, тэр дундаа уул уурхай, санхүүгийн үйлчилгээний зах зээлүүдэд хэрэглэгч, харилцагчдынхаа итгэл, талархлыг хүлээн, нэр хүнд, байр сууриа бататган бэхжүүлсээр байна.
Бид хамтдаа Монгол улсын нийт ард иргэд, үр удам, хойч үеийнхээ эрүүл энх, хангалуун сайхан аж төрөх амьдрал, ахуйн орчин, нөхцөлийг цогцлоох, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг бүтээлцэхэд манлайлан хувь нэмрээ оруулж, хэрэглэгч, харилцагчиддаа олон улсад өрсөлдөхүйц сайн чанартай, өндөр үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллахыг цаг ямагт эрхэмлэн байгууллагынхаа эрхэм зорилго болгон ажиллаж байна.
МЕРА ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхай, дэд бүтцийн салбарын аж ахуй нэгжүүдийн олборлох, бүтээн байгуулах, аж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг 100хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.
Манай компани нь 2003 онд “Очир Ундраа” группын 100% хөрөнгө оруулалттай байгуулагдсан бөгөөд химийн бодис, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий тоноглогдсон тээврийн хэрэгслээр аюулгүй, найдвартай тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Эколожикал Техноложи ХХК нь 2010 оноос эхлэн геологи, уул уурхай, дэд бүтэц үйлдвэрлэлийн салбарт кэмп, катерингийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд 120 хүнийг нэгэн зэрэг хүлээ авах хүчин чадалтай гэр кэмп барьж байгуулан үйл ажиллагаагаа эхэлж байсан.
Манай компани нь 2005 онд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, түүний үйлчлэх хүрээнд худалдаа ба барилгын ажлыг хавсран явуулж, барилгын ажил, түүний гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, барилгын материалын хангалт хийн ажиллаж, 2014.01.02-ны өдрөөс “Бүтээгч” ХХК болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Интелликом ХХК нь 2004 онд мэдээлэл холбоо, шилэн кабель, шугамын угсралт суурилуулалт, сансрын холбооны систем, радио релей, байгууллагын дотоод холбооны тоног төхөөрөмж түүний нийлүүлэлт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж үүсгэн байгуулагдсан.
Манай байгууллага 2000 онд байгуулагдсан бөгөөд бидний бизнесийн ололт, амжилтуудын гол үндэс болсон нийт 900 гаруй ажилтнуудынхаа хамтын итгэл, сэтгэл, зүтгэл дээр түшиглэн өдгөө 12 салбар компанийн бүрэлдэхүүнтэйгээр өргөжин тэлж, хөгжин дэвшээд байна.
Манай компани нь 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өнөөг хүртэл даатгалын салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь байж
Очир Ундраа ОМЗ ББСБ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Манай байгууллага нь өдгөө 17900 гаруй харилцагчид 199,7 гаруй тэрбум төгрөгийн зээл олгож, уг санхүүжилтээр дамжуулан 3500 орчим ажлын байр бий болгон, 2019 оны байдлаар нийт хөрөнгө 33,3 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 21,6 тэрбум төгрөг, улсын төсөвт 603 сая төгрөг төлж санхүүгийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.