Хүний нөөцийн албаны менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн хүний нөөцийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, дүрэм журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг үйл ажиллагаанд нэвтрүүлж,хэрэгжүүлэх, хяналт тавих, сайжруулах
  • Хүний нөөцийн үйл ажиллагааны сар, жилийн төлөвлөгөө, тайланг боловсруулах, компанийн стратеги, бизнес төлөвлөгөө гаргахад чиг үүргийн хүрээнд оролцох, биелэлтийг хангаж ажиллах, бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг улирал, жилээр гаргах, тайлагнах
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан буса чиг үүргийн хүрээнд ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бизнес удирдлага, Хүний нөөц, Менежментийн чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Оффисын болон Хүний нөөцийн удирдлагын программ дээр ажиллах чадвартай
  • Тайлан мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Тайлагнах, илтгэх ур чадвартай
  • Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай
  • Ажилтныг сургах, чиглүүлэх ур чадвартай
  • Манлайлах, удирдан зохион байгуулах
  • Асуудлыг шийдвэрлэх, шийдлийг олох, хэрэгжүүлэх
  • Багаар ажиллах
  • Ёс зүйтэй, харилцааны соёлтой
  • Санаачлагатай, ачаалал даах
  • Эерэг, өөдрөг үзэл баримтлалтай, өөрчлөлтийг эерэгээр хүлээн авах, нийцэх