ЦАХИМ‬ ‪ҮЙЛЧИЛГЭЭ‬ НЭВТРҮҮЛЛЭЭ.

Дэлхийн хаанаас ч хүссэн цагтаа интернэт ашиглан www.omz.mn вэб сайтад хандан, Очир Ундраа ОМЗ ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээ мэдээллийг богино хугацаанд авах боломжтой боллоо.

ЦАХИМ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ:
Харилцагч өөрийн санхүүгийн мэдээллээ харах, удирдан ажиллахад зориулагдсан үйлчилгээ юм.
– Зээлийн мэдээллээ харах
– Дансны хуулга авах
– Зээлийн эргэн төлөлтийн хуваарь харах
– Зээлийн тооцоолол хийх
– Бэлэн бусаар зээлийн төлбөрөө төлөх
– Санал хүсэлт илгээх
– Төлбөрийн мэдээллийг гар утсандаа хүлээж авах.

ЦАХИМ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ:
Хэрэглэгч та онлайнаар зээлийн хүсэлт илгээхэд зориулагдсан үйлчилгээ юм.
– Цахим зээлийн хүсэлт илгээхэд танаас ямар нэгэн төлбөр шаардахгүй.
-Цахим зээлийн хүсэлт ирүүлсэн тохиолдолд манай байгууллагын зээлийн ажилтан өргөдөлтэй танилцаад таны зээлийн хүсэлтийг судлах боломжтой эсэх талаарх мэдээллийг ажлын 1 цагт багтаан и-мэйл болон утсаар мэдэгдэнэ.