ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ 150 ИРГЭНД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ГАРДУУЛЛАА.

1921 оноос эхлэлтэй “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тохиодог бөгөөд тус өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэдэг.

Очир Ундраа ОМЗ ББСБ нь нийгэм рүү чиглэсэн бодит төсөл хөтөлбөрүүдийг тасралтгүй дэмжин ажилладаг бөгөөд үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний хараагүй иргэдийн холбоо үүссэний 40 жилийн ойг тохиолдуулан ахмад настан, харааны бэрхшээлтэй 150 иргэнд ХҮНСНИЙ ТУСЛАМЖ үзүүллээ.

Манай улсад 16,000 орчим хараагүй иргэн байдаг ба тэдний 90 гаруй хувь нь таарч тохирох ажлын байр хомс байдгийн улмаас амьдралын нэн ядуу түвшинд, халамжийн тэтгэмж болох 155,000 төгрөгнөөс өөр орлогогүй, хүнд нөхцөлд амьдралаа залгуулж байна.

Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар холбооны үйл ажиллагааг 12 жилийн турш тасралтгүй дэмжин, цаг үргэлж тусалж, сэтгэлийн дэм, урам зориг бэлэглэдэг Очир Ундраа Групп болон Очир Ундраа ОМЗ ББСБ-ын хамт олонд нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархсан сэтгэлээ илэрхийллээ.