ОЧИР УНДРАА ОМЗ ББСБ-ЫН ХАМТ ОЛОН “1000 ТӨГРӨГ” АЯНД НЭГДЛЭЭ

Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор MN-25-р суваг телевизээс санаачлан “1000 төгрөг” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү аянд Очир Ундраа ОМЗ ББСБ-ын  хамт олон нэгдэж, тус бүр 1000 төгрөгийн сэтгэлийн хандив өргөлөө. Монголын ирээдүй болсон энхрий үрсийнхээ төлөө энэхүү аянд нэгдэн идэвхтэй оролцохыг байгууллага, аж ахуй нэгжүүдэд уриалж байна.

Мөн энэхүү санаачилгыг гаргасан MN-25-р суваг телевизийн хамт олонд амжилт хүсье!