• Нүүр хуудас
  • Мэдээ
  • ОЧИР УНДРАА ОМЗ ББСБ АХМАД ХАРИЛЦАГЧ НАРАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

ОЧИР УНДРАА ОМЗ ББСБ АХМАД ХАРИЛЦАГЧ НАРАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монголын үндэсний сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээ 2015 оны 02 сарын 14-ны өдөр Баянгол зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдаж уг арга хэмжээнд  Очир Ундраа ОМЗ ББСБ –аас олон жилийн турш итгэлцлийн үйлчилгээ авсан азай буурлуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмадууд компаний удирдлага болон хамт олонтой халуун дотно яриа өрнүүлэн нэгэн өдрийг дуу хуур хөгжөөн наргиантай сайхан өнгөрүүллээ. Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье.