НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА.

“Очир Ундраа ОМЗ ББСБ”-ХХКомпаниас нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний төвд нэн шаардлагатай байсан сүүлийн үеийн автоматжсан, хүчин чадал өндөр “Нэрмэл Ус Нэрэгч” тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тус төвд ашиглаж байсан төхөөрөмж нь олон жилийн хэрэглээнээс элэгдэлд орж хуучран хүчин чадал нь хүрэхгүйгээс эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан ба манай хамт олон дээрх тоног төхөөрөмжийг шинэчлэн ард иргэдийн эрүүл мэндэд тус дэм болох, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор дэмжин ажиллалаа.

Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв нь  шүдний үзлэг, оношлогоо, эмчилгээг нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг заслын кабинетуудаар жилдээ 100 000-120 000 гаруй үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн Улсын эмнэлэг юм.

Та бүхний энхийн төлөөх их үйлсэд амжилт хүсье.