ГАР ЗУРГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Очир Ундраа ОМЗ ББСБ-с Очир Ундраа групп компанийн ажилтнуудынхаа бяцхан үрсийн дунд зохион байгуулсан “Миний Аав, Ээжийн ажил-Миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Тус уралдаанд 3 насны ангилалд нийт 20 бүтээл өрсөлдсөнөөс 4-6 насны ангилалд МЕРА ХХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэн З.Билэгжаргалын хүү Х.Мөнхжин, 7-9 насны ангилалд Очир Ундраа ХХК-ийн нягтлан бодогч Д.Оюунбилэгийн охин О.Жаргалмаа, 10-12 насны ангилалд Практикал даатгал ХХК-ийн нягтлан бодогч О. Золзаяагийн охин Н.Цацрал нар тэргүүн байруудад шалгарлаа. Уралдаанд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлсэн нийт хүүхдүүддээ сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэе.

Ажил мэргэжилдээ манлайлагч байж, алаг үрсийнхээ бахархал нь болсон эцэг эхчүүд та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.