“ББСБ ТУР 2016” АЯЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооноос жил бүр салбартаа манлайлан ажиллаж буй ТОП ББСБ-уудын туршлага, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, байгууллагын соёлтой танилцах “ББСБ ТУР” аялалыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн “ББСБ ТУР 2016” хөтөлбөрт оролцож буй 45 ББСБ-ын төлөөлөгчдөд үйл ажиллагаагаа танилцуулж, тэргүүн туршлагаасаа хуваалцан мэдээлэл солилцлоо.

Та бүхний цаашдын ажилд амжилт хүсэе.