АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Очир Ундраа ОМЗ ББСБ нь жил бүрийн сар шинийн баярыг угтан ахмад харилцагчиддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн арга хэмжээ маань 2019.01.26-ны билэгт сайн өдөр тохиож, өнгөрсөн оныхоо ололт амжилтыг хамтдаа дүгнэн, ирэх жилийн зорилго, зорилтоо танилцуулан хүндэт ахмадуудынхаа ерөөлийн үгсийг сонсон нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Бидэнд итгэл хүлээлгэн, үргэлж дэмжин ажилладаг азай буурлууддаа эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.