Xүний нөөцийн бодлого

”Ажилтан бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, бизнесийн урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгох зорилгоор ажилтны тасралтгүй суралцах, өсөж хөгжих эрмэлзлийг идэвхтэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох таатай нөхцөлийг олгодог.

Бид манлайллыг
дэмждэг
Ажилтан бүрт ажил үйлс, мэргэжил чадвар, үйл хөдлөлөөрөө манлайлах боломжийг бий болгодог.
Бид
дэмждэг
Шинэ оновчтой санаа, санаачлагыг урамшуулж, ажил хэрэг болгохыг дэмжин ажилладаг
Бид
урамшуулдаг
Зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшууллын системийг хэрэгжүүлж, ажлын үр дүн, гүйцэтгэл, ур чадварыг үнэлдэг.
Бид ёс зүйг
эрхэмлэдэг
Бид Бизнесийн болон Харилцааны ёс зүйг эрхэмлэн дээдэлж, “Байгууллагын ёс зүйн дүрэм” –ийг баримтлан хэрэгжүүлдэг.
Бид
хөгжүүлдэг
Бид мэргэжлийн болон хувийн ур чадвараа хөгжүүлэх сургалт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ажилтан бүрт мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх боломжийг олгодог.
Биднийг сонгох шалтгаан
Бид харилцааг
эрхэмлэдэг
Бид бусдыг сонсох, хүндэтгэлтэй харилцааг өдөр тутамдаа баримталдаг.
Бид хөрвөх
чадварыг хүндэлдэг
Бид бизнесийн олон чиглэлд хөрвөн ажиллах боломжийг олгодог.
Бид бүтээмжийг
бий болгодог
Бид шууд ашиг нэмэгдүүлэхэд бус харин бүтээмж, чанарыг өсгөх замаар ашгийг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг
Бид оролцоог
эрхэмлэдэг
Бид дотоод менежментийн шийдвэр гаргалтад ажилтан бүрийн оролцоо, саналыг дэмжин ажилладаг.
Бид дэвших
боломжийг олгодог
Ажилтан бүрт албан тушаал ахиж дэвших карьер хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг.
Сонгон шалгаруулалтын үйл явц

Бид Сонгон шалгаруулалтыг Нээлттэй, Ил тод, Шударга явуулах зарчмыг баримталж, Байгууллагын Үнэт зүйл, Баримтлах зарчмыг эрхэм болгодог.

Анкет бөглөх
Анкетын сонгон шалгаруулалт
Анхан шатны ярилцлага
Мэргэжлийн ур чадварын шалгаруулалт
Хоёр дахь шатны ярилцлага
Ажилд авах шийдвэр гаргах
Нээлттэй ажлын байр
Анкет бөглөх
    • 2021.10.28 / 2021.11.20
      8810-7129
      battuul.j@omz.mn

    Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    • Байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд дүрэм, журам, зааврын хүрээнд хяналт тавих, зөрчил эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
    • Сар бүр тодорхойлсон үйл ажиллагаанд мониторинг хийх, зөрчлийг илрүүлэх, сайжруулах зөвлөмж өгөх, зөвлөмжийн хэрэгжилтийг тооцох, дүгнэх
    • Компанийн үйл ажиллагааны зохистой, үр ашигтай байдал, санхүүгийн тайлагналын үнэн зөв, бодитой байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангасан байдал зэрэгт хяналт тавих, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;

    Тавигдах шаардлага:

    • Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
    • Банк, санхүүгийн байгууллагад 2-оос дээш жил ажиллаж байсан туршлагатай;
    • Байгууллагын үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийх чадвартай;
    • Чанарын менежментийн тогтолцооны талаар мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагатай
    • Мэргэжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, тайлагнах чадвартай;
    • Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах харилцааны ур чадваруудыг эзэмшсэн;
    • Компанийн болон харилцагчийн нууцыг хадгалах чадвартай;
    • Шударга байдал, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг;
    • Баримт бичиг, тайлан, мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвартай;
    • Microsoft Excel болон бусад хэрэглээний програмыг зохих түвшинд эзэмшсэн;
    • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
    • Багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, хувийн сахилга баттай байх;
    Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Сөүл Плаза 401 тоот
    • 2021.10.28 / 2021.11.28
      88107129
      battuul.j@omz.mn

    Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    • Байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагааг сайжруулах,
    • Техник хангамжийн шийдэл гаргах,
    • Microsoft Active Directory, Domain Controller сервер тохируулан, удирдан авч явах,
    • Ажилчдын программ болон техник хангамжийн ашиглалт, үйлчилгээний бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах,
    • Мэдээллийн систем, сервер, компьютерын сүлжээ, камерын хяналтын хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах;
    • Өдөр тутмын бусад засвар үйлчилгээ, холболт, төхөөрөмжтэй холбоотой ажлуудыг хариуцан ажиллах

    Тавигдах шаардлага:

    • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
    • Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
    • Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын талаар мэдлэгтэй
    • Программ болон техник хангамжийн ашиглалт, үйлчилгээний бүрэн бүтэн байдлын талаар мэдлэгтэй
    • Төв болон салбар сүлжээ зохион байгуулах, мэдээллийн сүлжээний мэдлэг ур чадвартай
    • Microsoft Windows үйлдлийн системийн мэдлэгтэй
    • Систем, өгөгдлийн нөөцлөлтийг бэлтгэх, турших чадвартай
    • Сервер компьютер болон сүлжээний зохион байгуулалт, тохиргоог хийх аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангаж ажиллах мэдлэг ур чадвартай;
    • Төв болон салбар сүлжээ зохион байгуулах (VPN), мэдээллийн сүлжээний мэдлэгтэй;
    • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
    • Багаар болон бие даан ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах;
    • Хариуцлагатай хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай;
    Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Сөүл Плаза 401 тоот
    • 2021.10.28 / 2021.11.28
      88107129
      battuul.j@omz.mn

    Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    • Судалгаатай холбоотой шаардлагатай мэдээлэл цуглуулах, судалгааны түүвэр тодорхойлох, асуулга боловсруулах;
    • Зах зээл, харилцагч, өрсөлдөгч болон хэрэглэгчийн зан төлөвийн талаарх шаардлагатай судалгаа шинжилгээнүүдийг хийх;
    • Судалгаан дээр үндэслэж цаашдын бүтээгдэхүүн, үйлчилгээний чиг хандлагыг таамаглах, дүгнэлт гаргах;
    • Харилцагчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний загвар бий болгох, одоогийн бүтээгдэхүүнийг шинэчлэх, тасралтгүй сайжруулах;
    • Салбар, нэгж, харилцагчийг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллээр түргэн шуурхай хангах, хяналт тавих;
    • Харилцагчийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, харилцагчийн сэтгэл ханамжийг өсгөхийн тулд тохирох шийдлийг боловсруулах;

    Тавигдах шаардлага:

    • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засаг, судалгааны чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
    • Cудалгаа шинжилгээний чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай;
    • Санхүү болон судалгааны хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
    • Мэдээлэл боловсруулах, судалгаа хийх, асуудлыг задлан шинжлэх, дүгнэх, тайлагнах чадвартай;
    • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч, идэвх санаачлагатай;
    • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай;
    • Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй;

     

    Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Сөүл Плаза 401 тоот
    • 2021.10.28 / 2021.11.28
      8810-7129
      battuul.j@omz.mn

    Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    • Зээлийн хүсэлтийн дагуу судалгаа, шинжилгээ хийх, зээл олгох
    • Зээлийн эргэн төлөлт, зээлийн багцын чанарт хяналт тавих
    • Зээлийн багцын судалгаа хийх
    • Төлөвлөгөө, тайлан, журам заавар боловсруулах

    Тавигдах шаардлага:

    • Санхүү эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
    • Банк санхүүгийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
    • Санхүүгийн болон оффисын программ дээр ажиллах чадвартай
    • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
    • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
    • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
    • Дасан зохицох, өөрчлөлтийг эерэгээр хүлээн авах, өөдрөг сэтгэлгээтэй
    • Харилцааны өндөр соёлтой, ёсзүйтэй
    Сүхбаатар дүүрэг, 3 хороо, Сөүлийн гудамж Сөүл Плаза 401 тоот