Нийгмийн хариуцлагын бодлого

Бид ISO26000 Олон улсын нийгмийн хариуцлагын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, татвар, шимтгэлээрээ дамжуулан эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлж, Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын эрдэм мэдлэгийг хөгжүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн сайн сайхан бүхнийг дэмжин ажиллахыг зорьдог.