Дотоод хяналтын менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Санхүүгийн байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд дүрэм, журам, зааврын хүрээнд хяналт тавих, зөрчил эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
  • Санхүүгийн байгууллагын дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа бүрэн мөрдөж ажиллах талаар нэгжийн ажилтнуудыг сургах, арга зүйгээр хангаж ажиллах;
  • Санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргах, хэрэгжилтийг хангуулах;
  • Удирдлагын тогтолцооны стандарт болон компанид нэвтрүүлж буй бусад менежментийг хрэгжүүлэх үе шатуудад хяналт тавих, зөвлөмж өгөх

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Санхүүгийн удирдлага, Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Банк, санхүүгийн байгууллагад хяналт шалгалт болон дотоод аудитын чиглэлээр  2-оос дээш жил ажиллаж байсан туршлагатай;
  • Байгууллагын үйл ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Чанарын удирдлагын тогтолцоог хэвийн явуулахад чиглэсэн ажлуудыг хийх сонирхолтой.
  • Мэргэжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, тайлагнах чадвартай;
  • Хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах харилцааны ур чадваруудыг эзэмшсэн;
  • Компанийн болон харилцагчийн нууцыг хадгалах чадвартай;
  • Шударга байдал, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг;
  • Танилцуулга, илтгэл тавих, сургалт хийх арга барилуудыг зохих түвшинд эзэмшсэн;
  • Баримт бичиг, тайлан, мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвартай;
  • Microsoft Excel болон бусад хэрэглээний програмыг зохих түвшинд эзэмшсэн;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  • Манлайлах, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай;